HOME
GLOBAL KOR 日本語 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN RU
Акции
Колонка
Колонка
Особая колонка от VandS Clinic
Илүүдэл үсний лазер хийлгэх гэж байгаа бол: GentleMax Pro Plus төхөөрөмж гэж юу вэ?
2026-08-18

Илүүдэл үсийг хусах болон вакс хийх нь хэдхэн хоногийн дараа дахин ургана. Үүнээс гадна тогтмол хусах, зулгаах зэргээс шалтгаалан арьс цочрох, үс дотогш ургах, жижиг тууралт гарах, арьсны өнгө бараантах зэрэг асуудал байнга тохиолддог.

Харин лазерын гол ялгаа нь гадаргуу дээр харагдаж байгаа үсийг авах бус, үс дахин ургах процесст оролцдог үсний уутанцарт лазерын энергийг хүргэж, ургалтыг нь аажмаар багасгахад оршдог. Тиймээс давтан хийлгэх тусам үс сийрэгжиж, нарийсах боломжтой бөгөөд өдөр бүр хусах шаардлагагүй болно.

Гэхдээ илүүдэл үсний лазерыг сонгохдоо зөвхөн “хэдэн удаа хийлгэх вэ?” эсвэл “ямар үнэтэй вэ?” гэдгийг харахаас гадна ямар төхөөрөмжөөр хийж байгаа вэ? гэдгийг анхаарах нь чухал.

Учир нь хүний арьсны өнгө, үсний өнгө, бүдүүн нарийн байдал, ургалтын нягтрал харилцан адилгүй. Эдгээр онцлогт тохируулан лазерын төрөл болон энергийг зөв сонгох нь эмчилгээний бас нэгэн чухал хэсэг юм.

Илүүдэл үсний лазер үйлчилгээнд ашиглагддаг төхөөрөмжүүдийн нэг нь Америкийн Candela компанийн GentleMax Pro Plus юм.

GentleMax Pro Plus гэж ямар аппарат вэ?

GentleMax Pro Plus нь үсний меланин буюу өнгөт пигментэд лазерын энергийг хүргэж, үсний уутанцрыг сонгон онилж лазердан үсний дахин ургалтыг аажмаар багасгах зориулалттай лазер төхөөрөмж юм.

Энгийнээр хэлбэл, үсийг гаднаас нь хусаж авах бус үс ургаж байгаа уг хэсэгт лазераар үйлчилдэг учраас эмчилгээг давтан хийлгэх тусам ургах үсний хэмжээ багасаж, үс илүү нарийн, сийрэг болох боломжтой.

GentleMax Pro Plus-ийн онцлог юу вэ?

GentleMax Pro Plus нь 755 nm Alexandrite болон 1064 nm Nd гэсэн хоёр төрлийн лазерыг нэг төхөөрөмжид ашигладаг. Үүний ачаар арьсны өнгө, үсний бүдүүн нарийн байдал болон эмчилгээ хийх хэсгээс шалтгаалан тохирох лазер, тохиргоог сонгох боломжтой.

Мөн 26 мм хүртэл том хэмжээний лазерын талбайтай тул суга, гар, хөл, нуруу зэрэг том хэсгийн үсийг харьцангуй хурдан эмчлэх боломжтой. Богино pulse тохиргоо нь нарийн болон үлдэгдэл үсэнд ажиллах боломжийг нэмэгдүүлсэн байдаг.

Өвддөг үү?

Лазер үсний уутанцарт үйлчлэх үед халуун оргих, жижиг резинээр товшиж байгаа мэт мэдрэмж төрж болно.

GentleMax Pro Plus нь DCD™ хөргөлтийн системтэй бөгөөд лазерын импульс өгөх үед арьсны гадаргууг богино хугацаанд хөргөж, арьсыг хамгаалах болон эмчилгээний үеийн тавгүй мэдрэмжийг багасгахад тусалдаг.

Өвдөлтийн хэмжээ нь хийх хэсэг, үсний өтгөн байдал болон хүн бүрийн өвдөлт мэдрэх мэдрэмжээс шалтгаалан өөр байна.

Хэдэн удаа хийлгэх хэрэгтэй вэ?

Үс бүгд нэгэн зэрэг идэвхтэй ургалтын үед байдаггүй учраас нэг удаагийн лазераар бүх үсний ургалтыг зогсоох боломжгүй.

Тиймээс үсний ургалтын мөчлөгт тохируулан тодорхой хугацааны зайтай давтан хийдэг. VandS Clinic-ийн салбаруудад GentleMax Pro Plus илүүдэл үсний лазерын хөтөлбөрүүдийг жишээлбэл 4 долоо хоногийн зайтай төлөвлөсөн байдаг.

Хэдэн удаа шаардлагатай нь үсний хэмжээ, бүдүүн нарийн байдал, хийх хэсэг, арьсны онцлог болон өмнө нь лазер хийлгэж байсан эсэхээс шалтгаалан хүн бүрт өөр байна.

Ямар хэсгүүдэд хийлгэж болох вэ?

GentleMax Pro Plus-ийг нүүр болон биеийн олон хэсгийн илүүдэл үсэнд ашиглах боломжтой. Тухайлбал суга, гар, хөл, сахал, уруулын дээд хэсэг, хацар, эрүүний шугам, хүзүү зэрэг хэсэгт хийдэг.

Ялангуяа эрэгтэй хүний сахал, эрүү, хүзүүний өтгөн үс зэрэг тогтмол хусах шаардлагатай хэсэгт лазер хийлгэснээр үсний ургалтыг аажмаар багасгаж, өдөр тутмын арчилгааг хялбар болгох боломжтой.

Яагаад VandS Clinic?

VandS Clinic-ийн салбаруудад GentleMax Pro Plus төхөөрөмжөөр эрэгтэй, эмэгтэй үйлчлүүлэгчдийн илүүдэл үсний лазер эмчилгээ хийж байна. Мөн эмэгтэй үйлчлүүлэгчид илүүдэл үсний лазер эмчилгээг илүү тав тухтай хийлгэх боломжтой. Ялангуяа бразилиан зэрэг эмзэг хэсгийн лазерыг эмэгтэй эмчээр хийлгэх боломжтой бөгөөд хүсвэл нүүр, суга, гар, хөл зэрэг бусад хэсгийн лазер эмчилгээгээ ч эмэгтэй эмчээр хийлгэх хүсэлт гаргаж болно.

Илүүдэл үсний лазер үйлчилгээг хийхэд Арьсны өнгө, үсний зузаан, эмчилгээ хийх хэсэгт тохируулан энерги болон бусад параметрийг зөв сонгох нь чухал.

Тиймээс Солонгост илүүдэл үсний лазер хийлгэхээр төлөвлөж байгаа бол зөвхөн үнийн хувьд харьцуулах бус ямар төхөөрөмж ашиглаж байгаа, өөрийн арьс болон үсний онцлогт тохирсон эмчилгээ хийх боломжтой эсэхийг хамтад нь шалгаж сонгоорой.

VandS Clinic-д GentleMax Pro Plus лазер-н талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, өөрт тохирох хэсэг болон эмчилгээний төлөвлөгөөний талаар зөвлөгөө авах боломжтой.

Тухайн эмнэлэгт үйлчилгээ хийлгэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, цаг захиалахыг хүсвэл VandS эмнэлгийн албан ёсны сувгуудаар холбогдоорой.

Linktree: https://linktr.ee/vandsmongolia
Вэб сайт: https://mn.vandsclinics.com/
Утас: +8210-8695-8868 (Viber, Whatsapp, Kakaotalk)
Фэйсбүүк: https://www.facebook.com/vandsmongolia
Инстаграм: https://www.instagram.com/vandsmongolia/